Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бадминтоны олон улсын тэмцээн эхэллээ

Бадминтоны спортоор шилдгийн шилдэг тоглогч бэлтгэдэг БНХАУ, Тайвань, Индонези, Малайз, БНСУ, Япон, Тайланд, Энэтхэг гэсэн найман улсын тамирчин байгаа нь уг тэмцээнийг улам үзүүштэй болгох нь ээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бадминтоны олон улсын тэмцээн эхэллээ
Бадминтоны олон улсын тэмцээн эхэллээ. Зураг: МҮОНРТ

Вьетнам Улсын Ханой хотод бадминтоны олон улсын тэмцээн эхэллээ.

18 орны 292 бадминтонч тус тэмцээнийг зорин очоод байгаа бөгөөд зургаан өдрийн турш өрсөлдөнө.

Бадминтоны спортоор шилдгийн шилдэг тоглогч бэлтгэдэг БНХАУ, Тайвань, Индонези, Малайз, БНСУ, Япон, Тайланд, Энэтхэг гэсэн найман улсын тамирчин байгаа нь уг тэмцээнийг улам үзүүштэй болгох нь ээ.

Тэмцээнд дэлхийн чансааны 42 дугаарт эрэмбэлэгдэж буй наран улсын тамирчин Момота Кэнто болон Вьетнамын урдаа барьдаг тамирчин Нгүен Тиэн Мин, Тайваний чансаа нэг ракет Юү Шиэн нар хурд хүч, авхаалж самбаагаа сорино.

Харин эмэгтэй тамирчдаас Рамадини Ханна, Аяүстинэ Динар Дяах Чен Сү Юү нарын дэлхийн чансаанд эхний 50 дугаарт бичигддэг бадминтончин хуран цуглараад байна.

Олон улсын тодотголтой уг тэмцээний шагналын сан 25 мянган ам.доллар агаад он гарсаар зохиогдож буй томоохон тэмцээний нэг болоод буй.

Хуваалцах