Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бадминтоны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

Дорнод аймгийн аварга шалгаруулах бадминтоны өсвөр үеийн 2018 он тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд 4 насны ангилалаар амжилттай зохион байгуулагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бадминтоны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
Бадминтоны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн аварга шалгаруулах бадминтоны өсвөр үеийн 2018 он тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд 4 насны ангилалаар амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд 1, 5, 12, "Фловер" сургууль, "Шинэ хөгжил" цогцолбор сургууль, Дашбалбар сум, Сэргэлэн сум, Чойбалсан сумын нийт 93 өсвөрийн тамирчин оролцлоо.

Тэмцээний багийн дүнгээр тэргүүн байрыг Б.Ариунзаяа дасгалжуулагчтай Улсын тэргүүний тавдугаар сургууль, дэд байрыг Х.Өнөртуяа дасгалжуулагчтай "Шинэ хөгжил" цогцолбор сургууль, гуравдугаар байрыг Н.Цолмон дасгалжуулагчтай Сэргэлэн сумын ЕБС-ийн баг тамирчид эзэлсэн байна.

Тэмцээнд амжилттай оролцсон тамирчид удахгүй Дорнод аймагт зохион байгуулагдах Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

Хуваалцах