Бадминтоны өсвөрийн УАШТ Баянхонгор аймагт болно
Тус тэмцээнийг Монголын бадминтон сонирхогчдын холбоо болон Баянхонгор аймгийн бадминтон сонирхогчдын холбоо хамтран зохион байгуулах аж.
У.
У.Баярсайхан
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Цар тахлын улмаас гурван жил тасраад байсан өсвөр үеийн бадминтон аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-17-ний хооронд Баянхонгор аймагт болно.
Тус тэмцээнийг Монголын бадминтон сонирхогчдын холбоо болон Баянхонгор аймгийн бадминтон сонирхогчдын холбоо хамтран зохион байгуулах аж.
Тус тэмцээн нь 13-14, 15-16, 17-18 нас гэсэн дөрвөн насны ангилал 20 төрлөөр явагдах юм.
Хуваалцах


















