Бага насны хүүхдийг халуун усанд түлсэн хэргийн шүүх хурал болно
Тухайн үед хүүхэд живхэндээ бие зассан учир багш Б цэвэрлэх зорилгоор угаалгын өрөөнд дагуулж орсон байдаг. Тус цэцэрлэг нь төвийн шугамд холбогдоогүй бөгөөд бойлуураар усаа халаадаг байсан юм.
Мэдээллийн алба

Баянгол дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг “Монгол маамуу” цэцэрлэгийн багш өнгөрсөн оны аравдугаар сард нэг ой 10 сартай хүүхдийн бүсэлхийнээс доош хэсгийг угаахдаа санамсаргүй халуун усаар түлсэн хэрэг гарсан. Тухайн үед хүүхэд живхэндээ бие зассан учир багш Б цэвэрлэх зорилгоор угаалгын өрөөнд дагуулж орсон байдаг. Тус цэцэрлэг нь төвийн шугамд холбогдоогүй бөгөөд бойлуураар усаа халаадаг байсан.
Тэгвэл “Монгол маамуу” цэцэрлэгийн багш Д.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн I дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан” хэргийн шүүх хурал энэ сарын 5-нд 11:00 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ.


















