Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна

Өчигдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул Алтай хотхоны 108 дугаар байрны 4 давхарт айлын тагтан дээр бага насны 3 хүүхэд унах гээд байна,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна
Бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул Алтай хотхоны 108 дугаар байрны 4 давхарт айлын тагтан дээр бага насны 3 хүүхэд унах гээд байна, хаалгыг онгойлгож өгнө үү гэсэн дуудлагыг оройн 20:20 цагт ирүүлж дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн албан хаагчид 5 давхраас аврах олс ашиглан тагтаар нь ороход харгалзах хүнгүй өглөөнөөс хойш юм идээгүй, ам нь цангасан байдалтай 2-5 насны эрэгтэй 3 хүүхэд байсныг аюулгүй болгосон байна.

Эцэг эхчүүдэд хүүхдээ харгалзах хүнгүй гэрт нь үлдээхгүй байх, гэр орон сууцныхаа галын аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

Хуваалцах