Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багахангай дүүрэгт төрийн үйлчилгээ, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо

Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багахангай дүүрэгт төрийн үйлчилгээ, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо
Багахангай дүүрэгт төрийн үйлчилгээ, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус дүүргийн иргэдэд зориулсан төрийн үйлчилгээ, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгт Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Монголын Хуульчдын холбоо, Хүмүүнлэгийн ухааны их сургууль зэрэг байгууллагууд хамтран оролцсон байна.

Өдөрлөгийн үеэр иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөхөөс гадна эрх зүй, эрүүл ахуйн боловсролтой холбоотой сургалт, мэдлэг сорьсон тэмцээн зохион байгуулсан бөгөөд нийт 200 гаруй иргэд хамрагдав гэж НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах