Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багахангайгаас зүүн тийш тээврийн хэрэгсэл зорчихгүй

Сүхбаатар аймгийн Онгон суманд 2014 оны нэг­дүгээр сарын 27-нд шүлхий өвчин анх гарснаар өнөөдрийн байдлаар Сүх­баатар аймгийн тав, Хэнтий аймгийн нэг, Дорно­­говь аймгийн таван суманд 2 812 үхэр өвчлөн 2803 үх­­рийг зориудаар устгажээ. Дээрх сумын нийт 2 173 792 толгой малд шүл­хий өвчнөөс урьдчила

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багахангайгаас зүүн тийш тээврийн хэрэгсэл зорчихгүй
Багахангайгаас зүүн тийш тээврийн хэрэгсэл зорчихгүй. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн Онгон суманд 2014 оны нэг­дүгээр сарын 27-нд шүлхий өвчин анх гарснаар өнөөдрийн байдлаар Сүх­баатар аймгийн тав, Хэнтий аймгийн нэг, Дорно­­говь аймгийн таван суманд 2 812 үхэр өвчлөн 2803 үх­­рийг зориудаар устгажээ.
Дээрх сумын нийт 2 173 792 толгой малд шүл­хий өвчнөөс урьдчилан сэр­­гийлэх вакцин хийж, хорио цээрийн дэглэм тог­­тоосон байна.

Дорноговь айм­гийн Айраг, Сайншанд сумд олон улсын хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хорио цээ­рийн дэглэм тогтоож, Улаан­­баатар-Сайншанд, Улаан­­­баатар-Замын-Үүд чиглэлд сууд­лын авто­­машин болон таван тон­ноос доош даацын тээв­рийн хэрэгслийн хө­дөл­гөөнийг энэ сарын 24-ний өдрөөс эхлэн хяз­гаарлах тухай Дорноговь аймгийн Онцгой байдлын комиссын даргын шийдвэр гарчээ.

Мөн нийслэлийн Бага­хангай дүүргээс зүүн тийш зор­чих боломжгүй болж байна.

Хуваалцах