Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Багануур баг дэд хэсгийг хожигдолгүй тэргүүлсээр байна

Улмаар долоон онооны илүү болж эхний хагасыг дуусгасан. Хоёрдугаар хагаст энэхүү тэргүүллээ хадгалж явсаар 90-81-ээр хожлоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багануур баг дэд хэсгийг хожигдолгүй тэргүүлсээр байна
Багануур баг дэд хэсгийг хожигдолгүй тэргүүлсээр байна. Зураг: МҮОНРТ

Энэ улиралд Үндэсний лигт анх удаагаа орж буй Багануур баг улирлыг хожигдолгүй эхлүүлээд байсан юм.

Тэд энэ удаад улирлын анхны тоглолтоо хийж буй Хөвсгөл аймгийн эсрэг хийлээ. Тоглолтын эхлэлийг Хөвсгөл аймгийн Б.Эрдэмтөгс гайхалтай хийж таван удаа алсын шидэлтийг амжилттай болгож 22-28 харьцаатай баг нь илүү эхний үеийг дуусгасан юм.

Гэхдээ хоёр үед Багануур баг гайхалтай байж эсрэг багтаа ердөө 11 оноог алдаж өөрсдөө 24 оноог авсан.

Улмаар долоон онооны илүү болж эхний хагасыг дуусгасан. Хоёрдугаар хагаст энэхүү тэргүүллээ хадгалж явсаар 90-81-ээр хожлоо.

Ийнхүү Багануур баг дэд хэсгийг хожигдолгүй тэргүүлсээр байна.

Энэхүү тоглолтод А.Бямбадорж 23 оноо авч багаа тэргүүллээ. Харин эсрэг багаас Б.Эрдэмтөгс 20 оноог авсан юм.

Хуваалцах