Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Багш нийгмийн ажилтан нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах мэдлэг ур чадвар олгов

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/, Монголын Аутизмын Холбоо, Гэрэлт Оюун хүүхдүүд ТББ хамтран “Ерөнхий боловсролын сургуульд аутизмтай хүүхдийг тэгш хамруулан сургах нь”

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багш нийгмийн ажилтан нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах мэдлэг ур чадвар олгов
Багш нийгмийн ажилтан нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах мэдлэг ур чадвар олгов. Зураг: МҮОНРТ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/, Монголын Аутизмын Холбоо, Гэрэлт Оюун хүүхдүүд ТББ хамтран “Ерөнхий боловсролын сургуульд аутизмтай хүүхдийг тэгш хамруулан сургах нь” хоёр дахь удаагийн сургалтаа зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтад Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн сургалтын менежер, нийгмийн ажилтан, бага ангийн багш, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төлөөлөл зэрэг 100 гаруй хүн хамрагдлаа.

БСШУС-ын сайдын А/292 дугаар тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг Ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан сургах журам” өнгөрсөн таван сард батлагдсан. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдүүд харьяа дүүргийн ЕБС-д суралцах боломж нээгдэж байгаа юм.

Монголын Аутизмын холбоо, БСШУСЯ-ны бодлогын хэрэгжилтийг урт хугацаанд үр дүнтэй байлгах үүднээс багш нарыг сургах, шаардлагатай мэдлэг ойлголт, ур чадварыг олгох сургалтын хамтран зохион байгуулж нийт Улаанбаатар хотын 1000 багшийг сургах юм.

Эх сурвалж: БСШУСЯ

Хуваалцах