Багш, сурагч солилцоо хөтөлбөр хэрэгжиж байна
Хамтын ажиллагаа түншлэлийг дэмжих жилийн хүрээнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Багш-Сурагч” солилцоо хөтөлбөрийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Тус хөтөлбөрт Сайнцагаан сумын сургуулиудаас зургаан багш, долоон сурагч, Өмнөговь аймгийн сургуулиудаас зургаан багш, долоон сурагч долоо хоногийн хугацаатай багш, сурагч солилцоо хөтөлбөрт хамрагдаж байна.