Багц сургалтыг төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд цахимаар зохион байгуулж байна
Сургалтад улсын хэмжээний Соёлын төвийн дарга, номын санч, соёлын өв-орон нутаг судлах танхимын ажилтан, хөгжмийн багш, бүжгийн багш зэрэг 1000 гаруй ажилтан хамрагдаж байна.
Мэдээллийн алба

Соёлын яамны захиалгаар Соёл урлагийн их сургууль, түүний бүрэлдэхүүн Соёлын Сургууль, Хөгжим урлагийн сургууль, Бүжгийн урлагийн сургууль хамтран мэргэжил дээшлүүлэх кредит тооцох богино хугацааны сургалт 2021 оны 11 дүгээр сард зохион байгуулсан. Хоёр дахь багц сургалтыг 2022 оны 5 дугаар сарын 4-18-нд төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
Сургалтад улсын хэмжээний Соёлын төвийн дарга, номын санч, соёлын өв-орон нутаг судлах танхимын ажилтан, хөгжмийн багш, бүжгийн багш зэрэг 1000 гаруй ажилтан хамрагдаж байна.


















