Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Багц цахилгаан станцPPS”-ыг ашиглах боломжийг судална

Судалгааны ажлыг 90 хоногийн хугцаанд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд судалгааны үр дүнгээс шалтгаалж Монгол Улсад зөөврийн багц цахилгаан станцыг барьж байгуулах, дулаан, цахилгаан үйлдвэрлэх асуудал шийдэгдэх юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Багц цахилгаан станцPPS”-ыг ашиглах боломжийг судална
“Багц цахилгаан станцPPS”-ыг ашиглах боломжийг судална. Зураг: МҮОНРТ

Энэ оны тавдугаар сард болсон “Energy Mongolia 2014 ” олон улсын хурал, үзэсгэлэнгийн үер Солонгосын “Asia Holding”, “Hyundai Heavy Industries”, “Meritz Securities” байгууллагуудтай Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын цахилгаан ба дулаан хангамжийг сайжруулах зорилгоор Багц Цахилгаан Станцыг (PPS)-ыг барьж байгуулах, ашиглах боломжийн талаарх судалгааны төслийг хамтран хэрэгжүүлэхээр “Харилцан ойлголцлын санамж бичиг” ийг байгуулсан юм.

Энэ санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын хамгийн их утаатай тодорхой байрлалуудад Монгол орны нөхцөлд хямд өртгөөр дулаан цахилгааныг хослон үйлдвэрлэдэг Багц цахилгаан станцыг суурилуулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг эхлүүлэхээр ЭХЯ-ны харъяаЭрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Солонгосын “Asia Holding”компанитай Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Судалгааны ажлыг 90 хоногийн хугцаанд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд судалгааны үр дүнгээс шалтгаалж Монгол Улсад зөөврийн багц цахилгаан станцыг барьж байгуулах, дулаан, цахилгаан үйлдвэрлэх асуудал шийдэгдэх юм. Дашрамд дурьдахад ЭХЯ-ны харъяа Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн нь судалгаа, эрдэм шинжилгээний төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, эрчим хүчний зураг төсөл боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг төрийн өмчит үйлдвэрийн газар юм.

Хуваалцах