Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Багваахай цэцгийн чанамал хийх жор

Нимбэг, жүрж, багваахай цэцгийн чанамал өвөрмөц, сайхан амттай болдог байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багваахай цэцгийн чанамал хийх жор
Багваахай цэцгийн чанамал хийх жор. Зураг: МҮОНРТ

Багваахай цэцгийн чанамал хийх жорыг танилцуулж байна.

  1. Багваахай цэцэг 300гр (ишгүй дан цэцгийн түүнэ)

  2. Нимбэг 3ш

  3. Жүрж 2ш

  4. Элсэн чихэр 500гр

  5. Нимбэг жүржний үрж авсан нунтаг.

Багваахай цэцгээ угаагаад 600 гр ус хийж 5 минут буцалгана.

Багваахайгаа буцалж байх явцад нимбэг 3 ширхэг, жүрж 2 ширхэгийг угааж цэвэрлээд хальсыг нь үрүүлээр үрж аяганд хийж аваад нимбэг, жүржээ шахаж жүүсийг нь авна.

Одоо шахаж авсан нимбэг, жүржнийхээ жүүс, үрж авсан хальсаа буцалж байгаа багваахай цэцгэн дээрээ хийгээд зөөлөн гал дээр 20 минут буцалгана.

Нимбэг жүржтэй буцалсан багваахай цэцгээ 24 цаг сэрүүн газар байлгана.

Маргааш нь багваахай цэцэгний жүүсээ шүүж авна.

Шүүж авсан багваахай цэцгэндээ 500 гр элсэн чихэр хийж 5 минут зөөлөн гал дээр хутгаж байгаад буцалгана.

Буцалж байгаа багваахай цэцгийн чанамалаасаа жоохон аваад тавган дээр хийж хөргөхөд өтгөн болж байвал чанамал бэлэн болсон гэсэн үг.

Багваахай цэцгийн чанамалаа шилэнд хийж тавиад сайн хөрөхөөр нь талхан дээр тавьж иднэ. Нимбэг, жүрж, багваахай цэцгийн чанамал өвөрмөц, сайхан амттай болдог байна.

Хуваалцах