Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Байды юу өгүүлэв ...” үзэсгэлэн маргааш хөшгөө хаана

“Байды юу өгүүлэв ...” үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөгт хадгалагддаг хуучны зургуудаас гадна уран бүтээлчийн сүүлийн үеийн бүтээлүүдийг нэг дор дэлгэн олны хүртээл болгож буйгаараа онцлог байлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Байды юу өгүүлэв ...” үзэсгэлэн маргааш хөшгөө хаана
“Байды юу өгүүлэв ...” үзэсгэлэн маргааш хөшгөө хаана. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Ц.Байды “Байды юу өгүүлэв ...” нэртэй шог зургийн үзэсгэлэнгээ Уран зургийн галлерейд нээжээ. Шог зураг нь альваа зүйлийг шүүмжлэхээс гадна ухаарал өгөх зорилготой хэмээн үзэсгэлэнгийн эзэн хэлж байлаа.

Мөн шог зураг нь тухайн нийгэм, цаг үеийн эмзэг сэдвийг хөндөн, хүн ба хүний амьдралын хөгтэй дүр төрхийг хошин хэрнээ, ёж шүүмжлэлт байдлаар илэрхийлж, нийгэм, улс төр, цаг үеийн толь болж байдаг билээ.

“Байды юу өгүүлэв ...” үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөгт хадгалагддаг хуучны зургуудаас гадна уран бүтээлчийн сүүлийн үеийн бүтээлүүдийг нэг дор дэлгэн олны хүртээл болгож буйгаараа онцлог байлаа.

Үзэсгэлэн энэ сарын 4 хүртэл үзэгч олныг шог зургийн ертөнцөөр аялуулах болно.

Хуваалцах