Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Байерн Мюнхен” 3:0 “Андерлехт”

Германы аварга “Байерн Мюнхен” эхний тойрогтой Бельгийн нийслэл Брюссель хотын “Андерлехт” клубтэй учраа таарсан байна.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Байерн Мюнхен” 3:0 “Андерлехт”
“Байерн Мюнхен” 3:0 “Андерлехт”. Зураг: МҮОНРТ

“Аваргуудын лиг”-ийн тэмцээний “А” хэсгийн шилдэг багуудын нэг, Германы аварга “Байерн Мюнхен” эхний тойрогтой Бельгийн нийслэл Брюссель хотын “Андерлехт” клубтэй учраа таарсан байна. Германы Бавари мужийн алдарт “Альянц Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ тоглолтод Роберт Левандовски (12‘ торгуулийн цохилтоос), Тьаго Алькантара (65‘ Йошуа Киммигийн дамжуулалтаар), Германы шигшээ багийн 22 настай залуу тамирчин Йошуа Кимми (90‘ Жером Боатенгийн дамжуулалтаар) нар гоолыг оруулж, 3:0-ийн харьцаатай өрсөлдөгчөө буулган авч, тэмцээний эхний хожлоо авлаа.

“Аваргуудын лиг”-ийн тэмцээний “Дэлдэн чихт” цомыг 5 удаа хүртэж байсан, Германы лигийн 27 удаагийн аварга “Байерн Мюнхен” клуб ингэснээр хэсгийнхээ тэргүүлэгчдийн эгнээн бичигдэж байна. Энэ тоглолтын 11 дэх минутад “Андерлехт” клубээс Свен Кумс улаан хуудас авч талбайгаас хөөгджээ.

Хуваалцах