Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Байерн Мюнхен хэсгээ итгэл төгс тэргүүлж эхэллээ

Байерн Мюнхен, Динамо Загребийн тоглолт 5-0 өндөрлөж, Мюнхен Аваргуудын лигийн эхний хоёр тоглолтдоо ялалт байгуулснаар F хэсгийн бусад өрсөлдөгчдөөсөө 3 онооны илүүтэйгээр тэргүүлж эхэллээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байерн Мюнхен хэсгээ итгэл төгс тэргүүлж эхэллээ
Байерн Мюнхен хэсгээ итгэл төгс тэргүүлж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Байерн Мюнхен, Динамо Загребийн тоглолт 5-0 өндөрлөж, Мюнхен Аваргуудын лигийн эхний хоёр тоглолтдоо ялалт байгуулснаар F хэсгийн бусад өрсөлдөгчдөөсөө 3 онооны илүүтэйгээр тэргүүлж эхэллээ. Тус тоглолтонд Левандовскы Байерны төлөө гурван /хет-трик/ гоол хийсэн бол Д.Коста, М.Гоце нар үлдсэн хоёрыг нь оруулсан юм.

Тоглолтын дараа дасгалжуулагч Ж.Гуардиола "Өөрийн тоглогчиддоо баяр хүргэе. Бид маш сайн гүйцэтгэлтэй байлаа. Манай баг 90 минутын турш маш сайн тоглосон. Бид тэдэнд сөрөг довтолгоо хийх ямар ч боломж олгоогүй. Киммич миний сэтгэлийг хөдөлгөж чадсан. Бид түүнийг нэг л өдөр Германы шигшээд харна гэдэгт итгэлтэй байна. Түүнд агуу тоглогч болоход хэрэгтэй бүх зүйл бий. Харин Артур Видалын талаар юм хэлж чадахгүй байна. Бид түүнийг тун удахгүй эргэн ирнэ гэж найдаж байна.” гэжээ.

Хуваалцах