"Байгаль эхийн бэлэг" үзэсгэлэн нээлтээ хийлээ
Дорноговь аймаг дахь Музей сургалт судалгааны төвийн чихмэлчин, сэргээн засварлагч Г.Гантулга уран бүтээлийн хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ "Байгаль эхийн бэлэг" нэртэйгээр дэлгээд байна.
Мэдээллийн алба

Дорноговь аймаг дахь Музей сургалт судалгааны төвийн чихмэлчин, сэргээн засварлагч Г.Гантулга уран бүтээлийн хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ "Байгаль эхийн бэлэг" нэртэйгээр дэлгээд байна.
Өчигдөр нээлтээ хийсэн энэ үзэсгэлэнд Г.Гантулгын хувийн цуглуулга дахь 100 гаруй эвэр, 10 гаруй ан амьтан, шувуудын чихмэл дэлгэгджээ. Үзэсгэлэн энэ сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Уншигч та бүхэндээ "Байгаль эхийн бэлэг" үзэсгэлэнгийн зарим үзмэрээс толилуулж байна.























