Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Байгаль орчны салбарт олон улсын байгууллагын санхүүжилтээр 28 төсөл хөтөлбөрт хэрэгжиж байна

Нийт 180 гаруй сая америк долларын санхүүжилттэй эдгээр төсөл хөтөлбөрийн гуравны нэгийг тусгай хамгаалалттай газар нутагт, 20 гаруй хувийг уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр зарцуулж байгаа юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байгаль орчны салбарт олон улсын байгууллагын санхүүжилтээр 28 төсөл хөтөлбөрт хэрэгжиж байна
Байгаль орчны салбарт олон улсын байгууллагын санхүүжилтээр 28 төсөл хөтөлбөрт хэрэгжиж байна. Зураг: МҮОНРТ

Байгаль орчин, уур амьсгалын салбарт Даян дэлхийн байгаль орчны сан, Уур амьсгалын ногоон сан, Европын холбоо, Азийн хөгжлийн банк болон Солонгос, Герман, Япон улс зэрэг олон улсын байгууллагын санхүүжилтээр 28 төсөл хөтөлбөрт хэрэгжиж байна.

Нийт 180 гаруй сая америк долларын санхүүжилттэй эдгээр төсөл хөтөлбөрийн гуравны нэгийг тусгай хамгаалалттай газар нутагт, 20 гаруй хувийг уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр зарцуулж байгаа юм.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн яриаг сонсгоё.

Mongolian National Radio · Байгаль орчны салбарт олон улсын байгууллагын санхүүжилтээр 28 төсөл хөтөлбөрт хэрэгжиж байна

Төсөл, хөтөлбөрүүдийн үр ашгийг сайжруулахын тулд үр дүнд суурилсан тогтолцоо нэвтрүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээг сайжруулах, байгаль орчны салбарт санхүүжилтийг хуваарилахдаа цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, химийн хортой бодис зэрэг асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг салбарын сайд хэллээ.

Хуваалцах