Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлантай танилцсантай холбогдуулан тус зөвлөлийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа
Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлантай танилцсантай холбогдуулан тус зөвлөлийн хараат бус, бие даасан, байнгын ажиллагааг хангахад чиглэсэн эрх зүйн орчин болон бүтцийг боловсронгуй болгох асуудлыг судлан, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар болсныг Байнгын хорооны дарга танилцуулгадаа дурдав.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн ахалж, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Ж.Батжаргал, Ж.Баясгалан, Д.Батбаяр, Д.Батлут, П.Ганзориг, Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжлээ.

Хуваалцах