Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Байшингийнхаа тагтыг тохижуулах гайхалтай санаанууд

Та өөрийн орон сууц, байшингийнхаа тагтыг хэрхэн тохижуулсан бэ. Зөвхөн агуулах хэлбэрээр ашигладаг юм биш биз. Тэгвэл бид танд тагтыг тохижуулж болох гайхалтай санаануудыг өгье.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байшингийнхаа тагтыг тохижуулах гайхалтай санаанууд
Байшингийнхаа тагтыг тохижуулах гайхалтай санаанууд. Зураг: МҮОНРТ

Та өөрийн орон сууц, байшингийнхаа тагтыг хэрхэн тохижуулсан бэ. Зөвхөн агуулах хэлбэрээр ашигладаг юм биш биз. Тэгвэл бид танд тагтыг тохижуулж болох гайхалтай санаануудыг өгье.

Хичнээн багахан зай талбайтай ч гэсэн та тэр хэсэгт өөрийн хүсдэг бүхнийг бий болгож болно. Хэрэв та өөрийн гэсэн хувцасны өрөөтэй болохыг хүсдэг ч хараахан чадаагүй бол тагтныхаа уртын хэмжээнд таарсан хувцасны шүүгээ, толь захиалж хийлгээд л хувцасны өрөөтэй болно. Мөн ном унших тухтай орчин хэрэгтэй бол тагтыг жижиг номын өрөө болгон тохижуулж болно.

Эсвэл зөвхөн нэг том ор тавиад л та өндөр дээрээс бүхнийг харан хэвтэж болно. Мөн ургамал, цэцэг тарьдаг, гар урлал эрхэлдэг бол түүндээ зориулсан хэсэг ч болгож болох юм.

Хуваалцах