Байт харвааны УАШТ болж, дүнгээ гаргалаа
Тэмцээн Рекурвын эмэгтэй, эрэгтэй хувийн шигшээ харваа, Рекурвын холимог багийн харваа, Рекурвын эрэгтэй, эмэгтэй багийн харваа, Компаунд эмэгтэй, эрэгтэй хувийн харваа гэсэн дөрвөн төрлөөр аваргуудаа тодруулсан юм.
Мэдээллийн алба

Дархан-Уул аймагт анх удаа байт харвааны насанд хүрэгчдийн УАШТ болж, дүнгээ гаргалаа. Тэмцээнд 12 байгууллагын 87 тамирчин өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер-13, спортын мастер-23, спортын дэд мастер-12 оролцож цэц мэргэнээ сорьжээ.
Нийт тамирчдын 58 хувь нь өндөр зэрэгтэй тамирчид байсан нь уг тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй болгов.
Тэмцээн Рекурвын эмэгтэй, эрэгтэй хувийн шигшээ харваа, Рекурвын холимог багийн харваа, Рекурвын эрэгтэй, эмэгтэй багийн харваа, Компаунд эмэгтэй, эрэгтэй хувийн харваа гэсэн дөрвөн төрлөөр аваргуудаа тодруулсан юм.
Нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт “Алдар” спорт хороо шалгарсан бол удаах байрт “Хангарьд”, “Нийслэл өргөө” клубын баг багтлаа.


















