Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Байтаг богд" “Corporate Convention Centre”-т нээлтээ хийнэ

Энэхүү дууны шүлгийг, яруу найрагч Х.Соёмбо бичиж, аяыг О.Хүрэлбаатар бүтээж, Б.Энхсайхан дуулжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Байтаг богд" “Corporate Convention Centre”-т нээлтээ хийнэ
"Байтаг богд" “Corporate Convention Centre”-т нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

"Ямархан хэцүү заяаг туулсаар Монгол минь бүтэн үлдээ бол,

Яруу алдраа сонсож амжаагүй хэчнээн баатар үрэгдээ бол" хэмээх сэтгэл шимшрүүлсэн үгстэй "Үеийн үед" дуу өчигдрөөс эхлэн олны хүртээл боллоо.

Эх орноо бүрэн бүтнээр нь авч үлдсэн зоригт баатруудынхаа гавьяат үйлсийг Монгол түмэн минь үеийн үед санаж явах учиртайг сануулж, ойлгуулсан энэхүү дууг "Маш нууц-2" буюу "Байтаг богд" уран сайхны кинонд зориулан бүтээж, дүрсжүүлсэн байна.

Энэхүү дууны шүлгийг, яруу найрагч Х.Соёмбо бичиж, аяыг О.Хүрэлбаатар бүтээж, Б.Энхсайхан дуулжээ.

Тэртээх 1948 оны долдугаар сарын 8-нд болсон бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн уг уран сайхны кино ирэх гуравдугаар сарын 1-нд “Corporate Convention Centre”-т нээлтээ хийнэ.

Хуваалцах