Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

“Байтаг богд” ирэх гуравдугаар сарын 1-ээс үзэгчдийн хүртээл болно

Эx орон, xил xязгаарын үнэ цэнэ, эрэлхэг Монгол хилчдийн тэсвэр, тэвчээр, зориг хатуужлыг харуулсан “Байтаг богд” уран сайхны киног Байтаг Богдын тулгаралтын түүхт 70 жилийн ойд зориулан бүтээжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Байтаг богд” ирэх гуравдугаар сарын 1-ээс үзэгчдийн хүртээл болно
“Байтаг богд” ирэх гуравдугаар сарын 1-ээс үзэгчдийн хүртээл болно. Зураг: МҮОНРТ

2015 онд үзэгчдийг байлдан дагуулж чадсан дэлгэцийн томоохон уран бүтээл бол яах аргагүй “Маш нууц” уран сайхны кино билээ.

“Жийж” продакшн болон "Фантастик" продакшны уран бүтээлчдийн санаачлан хэрэгжүүлж буй төслийн анхны уран бүтээл болох тус кино нь 1960-1970 оны үеийн Дархан хотын бүтээн байгуулалтад оролцож байсан барилгын цэргийн ангид болсон үнэн бодит түүхээс сэдэвлэн бүтээгдсэн. Тэгвэл дараагийн төслийн хоёр дахь уран бүтээл болох “Маш нууц-2” буюу “Байтаг богд” уран сайхны кино ирэх гуравдугаар сарын 1-ээс үзэгчдийн хүртээл болно.

Эx орон, xил xязгаарын үнэ цэнэ, эрэлхэг Монгол хилчдийн тэсвэр, тэвчээр, зориг хатуужлыг харуулсан “Байтаг богд” уран сайхны киног Байтаг Богдын тулгаралтын түүхт 70 жилийн ойд зориулан бүтээжээ.

Хуваалцах