Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Байцаагч, мэргэжлийнхээ чиглэлээр ухуулагч, багш байх ёстой

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өнөөдөр МХЕГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр байгууллагын удирдлага, албан хаагчидтай уулзаж ярилцан, мэдээлэл өгсөн юм. Уулзалтаар Мэргэжлийн хяналтын байгууллагын шинэчлэл, Улсын байцаагчдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, чадавхижуулах, сахилга, хариуцл

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байцаагч, мэргэжлийнхээ чиглэлээр ухуулагч, багш байх ёстой
Байцаагч, мэргэжлийнхээ чиглэлээр ухуулагч, багш байх ёстой. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өнөөдөр МХЕГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр байгууллагын удирдлага, албан хаагчидтай уулзаж ярилцан, мэдээлэл өгсөн юм. Уулзалтаар Мэргэжлийн хяналтын байгууллагын шинэчлэл, Улсын байцаагчдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, чадавхижуулах, сахилга, хариуцлагыг сайжруулах зэрэг чиглэлээр ярилаа.

Шадар сайд ажилтан, албан хаагчид сахилга хариуцлага, ажлын зохион байгуулалт, төрийн албан хаагчийн ёсзүйг чанд сахиж ажиллахыг дурьдаад “Улсын байцаагч өндөр мэдлэг, боловсролтой, хүний төлөө, хуулийн төлөө ажилладаг, мэргэжлийнхээ чиглэлээр шалгуулагчдаа зааж, зөвлөн тусладаг ухуулагч, багш нь байх ёстой” гэв. Мөн хяналт шалгалтын зорилго нь тухайн зөрчил дахин гаргахгүй байхад чиглэх бөгөөд шалгалтын үр дүн, зөрчлийн шалтгааныг судлаж, үүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг системтэйгээр авч, иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдлэг, боловсрол олгох шаардлагатай байгааг онцолсон юм.

Түүнчлэн улсын байцаагч, албан хаагчдийн нийгмийн асуудалд анхаарал хандуулж, энэ чиглэлээр санал, судалгааг гаргуулан, тогтвортой бодлого боловсруулж, хэрэгжүүлэн ажиллана гэлээ.

Хуваалцах