Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Бахрейн 2025”: Чөлөөт бөхийн тамирчид тэмцээнээ эхлүүллээ

Азийн залуучуудын III наадмын чөлөөт бөхийн тэмцээн “Exhibition World Bahrain” спортын ордонд өнөөдөр эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бахрейн 2025”: Чөлөөт бөхийн тамирчид тэмцээнээ эхлүүллээ
“Бахрейн 2025”: Чөлөөт бөхийн тамирчид тэмцээнээ эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Азийн залуучуудын III наадмын чөлөөт бөхийн тэмцээн “Exhibition World Bahrain” спортын ордонд өнөөдөр эхэллээ. Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөж буй залуучуудын шигшээ багийн тамирчдаас эрэгтэйчүүдийн 71кг-ийн жинд Э.Нарантулга өрсөлдөв. Манай бөх Афганистаны тамирчин Сидичи Хважа Мужтабаг 11:0, Киргизийн Ишингазиев Нурсултан Наринбекович 10:1-ээр ялж, Японы бөх Кобояши Сатояд 5:0 -ээр ялагдсан.

Улмаар хүрэл медалийн төлөө Казахстаны бөх Наров Нуртайтай хүч үзэхээр боллоо. Барилдаан орон нутгийн цагаар 17:25 минутаас эхэлнэ.

Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн 61кг-ийн жинд өрсөлдсөн М.Хүслэн Киргизийн бөх Чинибаева Акулайд 8:2-аар ялагдав. Киргизийн бөх Энэтхэгийн Яшитад ялагдсанаар М.Хүслэнгийн хувьд энэ удаагийн наадам өндөрлөж байна.

Эх сурвалж: МҮОХ

Хуваалцах