Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Бахрейн 2025”: Жүдо бөхийн тамирчид нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -40кг жинд өрсөлдсөн тамирчин Б.Хулан Тажикистан болон Киргизстаны бөхчүүдийг вазари оноогоор ялснаар финалд шалгарсан юм. Алтан медалийн төлөө барилдаанд Узбекистаны тамирчин Болтабаева Дилафрузтэй эн тэнцүү барилдаж, улмаар даралтанд орж иппон үнэлгээгээр ялагдсанаар Мөн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бахрейн 2025”: Жүдо бөхийн тамирчид нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ
“Бахрейн 2025”: Жүдо бөхийн тамирчид нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -40кг жинд өрсөлдсөн тамирчин Б.Хулан Тажикистан болон Киргизстаны бөхчүүдийг вазари оноогоор ялснаар финалд шалгарсан юм. Алтан медалийн төлөө барилдаанд Узбекистаны тамирчин Болтабаева Дилафрузтэй эн тэнцүү барилдаж, улмаар даралтанд орж иппон үнэлгээгээр ялагдсанаар Мөнгөн медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн -48кг жинд өрсөлдсөн Э.Тэмүгэн Тажикистаны бөхийг иппон оноогоор ялж, Энэтхэгийн бөхөд иппон үнэлгээгээр ялагдаж, дагах барилдаанд Йорданы бөхийг иппон үнэлгээр ялсан. Хүрэл медалийн төлөө барилдаанд Узбекистаны тамирчин Азамбекова Дианаг юүко үнэлгээгээр хожлоо.

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60кг жинд барилдсан Ж. Энхтөр, эмэгтэйчүүдийн -44кг жинд барилдсан Г. Цэлмүүн нартаа шагналт 5 дугаар байрт орсон байна.

Хуваалцах