Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бангладешийн иргэн Олон улсын хүнсний шагналын эзнээр тодорчээ

Хасан Абед 500 гаруй мянган хүний аминд хүрсэн 1970 оны хүчтэй хар салхинаас амь гарсан хүмүүст туслах зорилгоор Бангладешийн орон нутгийг хөгжүүлэх хороо нэртэй төрийн бус байгууллагыг байгуулжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бангладешийн иргэн Олон улсын хүнсний шагналын эзнээр тодорчээ
Бангладешийн иргэн Олон улсын хүнсний шагналын эзнээр тодорчээ. Зураг: МҮОНРТ

Бангладешийн 150 сая гаруй ядууст тусалдаг төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч 2015 оны Олон улсын хүнсний шагналын эзнээр шалгарсан байна. Хасан Абед 500 гаруй мянган хүний аминд хүрсэн 1970 оны хүчтэй хар салхинаас амь гарсан хүмүүст туслах зорилгоор Бангладешийн орон нутгийг хөгжүүлэх хороо нэртэй төрийн бус байгууллагыг байгуулжээ. Түүнээс хойш тус байгууллага Бангладеш төдийгүй Ази, Африкийн бусад орнуудад хүрээгээ тэлж олон сая хүнийг ядуурлаас ангижрахад нь тусалсан байна.

АНУ-ын хөдөө аж ахуйн сайд Вашингтон хотноо олон улсын хүнсний шагналыг Хасан Абедад хүртээхээр болсныг зарласан юм. Энэхүү шагнал гардуулах ёслол ирэх аравдугаар сард Америкийн Айова мужийн Де Мойне хотод болох юм. Олон улсын хүнсний шагналыг 1986 онд Америкийн нэрт агрономч, Нобелийн энх тайвны шагналт Норман Борлоуг үүсгэн байгуулсан юм. 250 мянган америк доллар дагалддаг энэ шагналыг хүнстэй холбоотой аль ч салбарт өндөр хувь нэмэр оруулсан хүнд олгодог ажээ.

Хуваалцах