Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Банкны ажилтнууд шатрын аваргаа тодруулав

Голомт банкны хувьд гурван жил дараалан түрүүлсэн амжилтаар шилжин явах цомоо үүрд хадгалан үлдэх боломжтой болсон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Банкны ажилтнууд шатрын аваргаа тодруулав
Банкны ажилтнууд шатрын аваргаа тодруулав. Зураг: МҮОНРТ

Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк болон арилжааны банкуудын ажилтан албан хаагчдын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг багийн шатрын аварга шалгаруулах тэмцээн “Зууны шатар” шатрын клубт боллоо.

12 дахь жилдээ зохиогдож буй тус тэмцээнийг өмнөх жилийн цомын эзэд болох Голомт банк зохион байгуулсан бөгөөд нийт 12 баг тойргоор оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс Голомт банкны нэгдүгээр баг тэмцээнийг тэргүүлж, цомын эзэд болсон бол II байранд Капитрон банк, III байранд Хас банк, IV байранд Хаан банкны баг тамирчид шалгарлаа.

Голомт банкны хувьд гурван жил дараалан түрүүлсэн амжилтаар шилжин явах цомоо үүрд хадгалан үлдэх боломжтой болсон юм.

Мөн түүнчлэн удирдлагуудын дунд зохион байгуулагдсан “Түргэн тоглолтын аварга шалгаруулах” тэмцээнээс Капитрон банкны гүйцэтгэх захирлын орлогч Б.Үүрцайхбаатар хошой алтан медалийг хүртэж, өнгөрсөн жилийн амжилтаа бататгалаа.

Хуваалцах