Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Барбора Спотакова 10 жилийн дараа дэлхийн аварга боллоо

Эмэгтэйчүүдийн жад шидэлтийн төрлийн шигшээ тэмцээн болж, 2008, 2012 оны олимпийн аварга Чехийн шилдэг тамирчин өдгөө 36 настай Барбора Спотакова, 66.76 метр зайд шидэж аваргын алтан медалийн болзол хангажээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барбора Спотакова 10 жилийн дараа дэлхийн аварга боллоо
Барбора Спотакова 10 жилийн дараа дэлхийн аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Английн Лондон хотноо зохион байгуулагдаж байгаа хөнгөн атлетикийн дэлхийн аваргын тэмцээний 5 дахь өдөр эмэгтэйчүүдийн жад шидэлтийн төрлийн шигшээ тэмцээн болж, 2008, 2012 оны олимпийн аварга Чехийн шилдэг тамирчин өдгөө 36 настай Барбора Спотакова, 66.76 метр зайд шидэж аваргын алтан медалийн болзол хангажээ. 2007 оны дэлхийн аварга Спотакова ийнхүү 10 жилийн дараа дэлхийн аварга цолоо баталж, 2 дахь алтан медалиа хүртлээ.

Хуваалцах