Барилга, байгууламжийн гаднах түр хашаанд стандарт тогтоолоо
Шинээр барьж байгаа барилга, байгууламжийн гаднах түр хашаанд стандарт тогтоолоо.
Мэдээллийн алба

Шинээр барьж байгаа барилга, байгууламжийн гаднах түр хашаанд стандарт тогтоолоо. Түр хашааг заасан өнгө, хэмжээний дагуу барьсны дараа барилгын ажил эхлэх зөвшөөрөл олгох юм. Тухайлбал, барилгын түр хашаа нь 3 метрийн өндөртэй төмөр байна. Түүнээс дээш үргэлжлүүлэн 2 метрийн өндөр, ногоон өнгөтэй торон хамгаалалт хийх ёстой. Мөн 3 метрийн өндөртэй уг төмөр хашаанд “Хоггүй, эрүүл, цэвэр хотын төлөө” гэсэн уриа бүхий зурагт хуудас наасан байх шаардлага тавьжээ. Эдгээр шаардлагыг биелүүлсэн тохиолдолд барилга барьж эхлэх тусгай зөвшөөрөл олгоно гэж Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хэлтсийн дарга н.Жүрмэддорж ярилаа.
Хотын өнгө үзэмж, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс дээрх стандартыг тогтоосон байна. Өнгөрсөн жилүүдэд түр хашаанд тогтсон хэмжээ, шаардлага тавьж байгаагүйгээс олон хэрэг зөрчил гарч байсан. Тухайлбал, иргэдийн аюулгүй зорчих зам, талбайг тооцоолоогүйгээс болж өндрөөс барилгын материал унаж, хэд хэдэн хүн амь насаа алдсан, гэмтэж бэртсэн тохиолдол гарч байсан юм.


















