Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Барселона" аваргуудын лигт түрүүлэв

Европын гандболын Аваргуудын лигийн тэмцээний шигшээ тоглолтод Испанийн "Барселона" Унгарын "Веспрем"-ийг 28:23-аар буулган авчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Барселона" аваргуудын лигт түрүүлэв
"Барселона" аваргуудын лигт түрүүлэв. Зураг: МҮОНРТ

Европын гандболын Аваргуудын лигийн тэмцээний шигшээ тоглолтод Испанийн "Барселона" Унгарын "Веспрем"-ийг 28:23-аар буулган авчээ. Ийнхүү Каталоны баг тус тэмцээнд 9 дэх удаагаа аваргалаад байна. Тэд хамгийн сүүлд 2010/11 оны улиралд түрүүлж байсан юм. Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод Польшийн "Виве Тарги Кельце" Германы "Киль"-ийг 28.26-гаар хожжээ.

Дашрамд сонирхуулахад, "Барселона"-гийн хөлбөмбөгийн баг нь ирэх ням гарагт UEFA-гийн Аваргуудын лигийн шувтаргын тулаанд Италийн "Ювентус"-тай тоглох билээ. Харин сагсан бөмбөгийн "Барса" Евролигийн шөвгийн наймын тоглолтод Грекийн "Олимпиакос"-т дийлдэн, "Final Four"-т шалгарч чадаагүй аж.

Хуваалцах