"Барселона" "Манчестер Юнайтед"-ыг хожлоо
АНУ-ын Мэриландад энэ өдөр Испанийн алдарт Каталоны "Барселона" клуб, Английн алдарт "Манчестер Юнайтед" клубтэй учраа тааран тоглолоо.
Мэдээллийн алба

Олон улсын аваргуудын цом нөхөрсөг тэмцээний тоглолтууд БНХАУ, Сингапур8 АНУ-уудад үргэлжилж байна. Жил бүрийн 7-р сард шинэ улирлын өмнөх сорилго болон зохиогддог энэ тэмцээнд европ тивийн шилдэг 15 баг өрсөлдөж байна.
АНУ-ын Мэриландад энэ өдөр Испанийн алдарт Каталоны "Барселона" клуб, Английн алдарт "Манчестер Юнайтед" клубтэй учраа тааран тоглолоо. Энэ тоглолтын эхнээс Барсагийн залуус олон шуургалсан довтолгооныг хийж байсан ч Европа лиг"-ийн аварга "Улаан Чөтгөрүүд"-ээс хаалгач Давид Де Хеа шилдэг тоглолтоо үзүүлж байсан. Гэсэн ч тоглолтын 31 дэх минутад "Барселона" клубын шилдэг довтлогч, Бразилын шигшээ багийн 25 настай супер од Неймар 16 метрийн торгуулийн талбай дотор тун чадварлаг тоглолтыг үзүүлж, тооны харьцааг нээсэн. Түүний хувьд энэ тэмцээнд ийнхүү 3 гоол оруулсан амжилттай болж, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ.

Улмаар тоглолтын үлдсэн цагт гоол оролгүй байсаар 1:0-ийн харьцаатай Эрнесто Валверде дасгалжуулагчтай Испанийн "Барселона" клуб өрсөлдөгчөө хожсон юм. Тэд ингэснээр 2 тоглолт хийж 2 хожсон амжилттай боллоо. Тэд энэ тэмцээний дараагийн тоглолтоо ЕХХ-ны "Аваргуудын лиг"-ийн 12 удаагийн аварга Испанийн эзэн хааны "Реал Мадрид" клубтэй хийх бөгөөд энэхүү "ЭЛ Классико" тоглолт АНУ-ын Майами Гарденд энэ сарын 29-нд болно.


















