Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замууд ашиглалтад орж эхэллээ

Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төслийн хүрээнд 293 км авто зам тавих гэрээг одоогоос дөрвөн жилийн өмнө үзэглэсэн.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замууд ашиглалтад орж эхэллээ
Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замууд ашиглалтад орж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төслийн хүрээнд 293 км авто зам тавих гэрээг одоогоос дөрвөн жилийн өмнө үзэглэсэн.

Энэ онд тус ажлын нэг хэсэг болох Ховд аймагт хийсэн томоохон хөрөнгө оруулалт нь Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам” төслийн нэг зам ашиглалтад орсон сайн мэдээ байна. Энэ төсөл 8 тэрбум 700 сая төгрөгийн өртөгтэй. Ховд аймгийн төвөөс 400 гаруй км-т Манхан сумаас 358км-т яваад Ярантын хилийн боомт ордог зам юм.

Хуваалцах