Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баруун-Урт суманд айлын гэр шатжээ

Нийслэлд өнгөрөгч долоо хоногт гал түймрийн хоёр, орон нутагт гал түймрийн нэг дуудлагатай байсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баруун-Урт суманд айлын гэр шатжээ
Баруун-Урт суманд айлын гэр шатжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлд өнгөрөгч долоо хоногт гал түймрийн хоёр, орон нутагт гал түймрийн нэг дуудлагатай байсан байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Шадивлан зуслангийн задгайд иргэн А-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 11:36 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах, 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр очин унтраасан байна.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны “Дэнж”-ийн 1 дүгээр гудамжны 16 тоотод иргэн Б-ийн байшин, мөн гудамжны 15 тоотод иргэн О-ийн байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр шөнө 23:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах, 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраажээ.

Мөн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн “Далан”-ийн 8 дугаар гудамжны 15 тоотод иргэн Г-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр өдөр хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах, 15 дугаар ангийн 8 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан байна.

Хуваалцах