Баруунтурууны отрядад орчин үеийн спорт заал, соёлын төв барина
Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн 0311 дүгээр ангид ажиллаж, бие бүрэлдэхүүний алба үйл ажиллагаатай танилцаж,
Мэдээллийн алба

ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн 0311 дүгээр ангид ажиллаж, бие бүрэлдэхүүний алба үйл ажиллагаатай танилцаж, застав, харуулд үүрэг гүйцэтгэж байгаа хугацаат цэргийн алба хаагчидтай уулзлаа.

Мөн ХХЕГ-ын даргын зөвлөл 0311 дүгээр ангид өргөтгөсөн хэлбэрээр хуралдсан юм. Уг хурлаар орчин үеийн шинэ технологийг нэвтрүүлсэн спорт заал, соёлын төв, авто машины граж, евро стандартыг нэвтрүүлсэн уурын зуухыг барьж энэ оны есдүгээр сарын 1-нд хүлээлгэн өгөхөөр боллоо.
Ингэснээр ангийн бие бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хаагчид чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх, бие бялдраа хөгжүүлэхээс эхлээд олон давуу тал бий болно.
Түүнчлэн 0311 дүгээр ангийн бүх заставын холбооны станцыг шинэчлэн суурилуулахаар шийдвэрлэлээ.



















