Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Башёг найман бөх тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын Кюүшюү башё Фүкүока хотноо өнгөрөгч ням гарагт эхэлсэн. Башёгийн гурав дахь барилдаан энэ цагт өндөрлөлөө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Башёг найман бөх тэргүүлж байна
Башёг найман бөх тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын Кюүшюү башё Фүкүока хотноо өнгөрөгч ням гарагт эхэлсэн. Башёгийн гурав дахь барилдаан энэ цагт өндөрлөлөө.

Өнөөдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал Такакешогоор гурав дахь даваагаа авсан бол эхний өдрийн барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргилд унасан аварга Кисэносато Чиёотарюүгаар хоёр дахь даваагаа авлаа. Тэгвэл өнөөдрөөс эхлэн аварга Харүмафүжи Д.Бямбадорж башёг өндөрлүүлсэн билээ. Тэрбээр эхний хоёр өдөр дараалан ялагдаад байсан юм.

Башёг их аварга Хакүхо, озэки Гоэйдо, Такаясү, Ичиножёо А.Ичинноров, Араваши Э.Дөлгөөн, Аминишики нарын бөхчүүд гурван даваатай тэргүүлж байна.

Кюүшюү башёгийн 3 дахь өдрийн дараа: /2017.11.14/

  • Хакүхо М.Даваажаргал 3-0

  • Озэки Гоэйдо 3-0

  • Озэки Такаясү 3-0

  • Араваши Э.Дөлгөөн 3-0

  • Аварга Кисэносато 2-0

  • Тамаваши Б.Мөнх-Оргил 2-0

Хуваалцах