Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Батсүмбэрт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Тус сумын Цогт-Өндөр багийн “Хөх чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Батсүмбэрт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
Батсүмбэрт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт өнөөдрийн байдлаар таван түймэр гараад байна. Тодруулбал,

Тус сумын Цогт-Өндөр багийн “Хөх чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, НОБГ-ын 13 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 40 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Мөн сумын Баянгол багийн “Цацралтын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, орон нутгийн 47 иргэн, нийт 72 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.10-ны өдрийн 19:56 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Цогт-Өндөр багийн “Мухар” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 12:20 цагт хүлээн авч орон нутгийн 20 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 17:35 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг буюу Үдлэг багийн “Харуул толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч орон нутгийн 60 иргэн, 6 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж 07.12-ны 15:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Өлгийн таван толгой” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 10:25 цагт хүлээн авч НОБГ-ын 13 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 33 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм байна.

Хуваалцах