Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Баян хуурчдын Улсын уралдааны сонирхогчдын ангилалд Д.Гансүх, мэргэжлийн төрөлд Д.Буян-Арвижих түрүүллээ

Ахмад уурхайчин, баян хуурч Б.Костягийн нэрэмжит Хөөрөгт хөгжимчдийн Улсын уралдаан Хэнтий аймгийн Бэрхийн Соёлын ордонд энэ сарын 20-21-нд зохион байгуулагдлаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баян хуурчдын Улсын уралдааны сонирхогчдын ангилалд Д.Гансүх, мэргэжлийн төрөлд Д.Буян-Арвижих түрүүллээ
Баян хуурчдын Улсын уралдааны сонирхогчдын ангилалд Д.Гансүх, мэргэжлийн төрөлд Д.Буян-Арвижих түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Ахмад уурхайчин, баян хуурч Б.Костягийн нэрэмжит Хөөрөгт хөгжимчдийн Улсын уралдаан Хэнтий аймгийн Бэрхийн Соёлын ордонд энэ сарын 20-21-нд зохион байгуулагдлаа. Тус уралдаанд Улаанбаатар хот болон Хэнтий, Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг 16 аймгийн 11-81 насны 60 орчим оролцогч оролцжээ.

Ийн мэргэжлийн ангилалд Улаанбаатар хотын оролцогч, хөгжмийн багш Д.Буян-Арвижих тэргүүлж, дэд байрт МУБИС-ийн Багшийн сургуулийн багш Д.Батсүх, гуравдугаар байрт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын оролцогч н.Энхжаргал шалгарав.

Харин сонирхогчдын төрөлд Улаанбаатар төмөр замын Зүүнхараа дахь вагон депогийн засварчин Д.Гансүх нэгдүгээр байрт, Увс аймгийн оролцогч н.Одонтуяа дэд байрт, Улаанбаатар хотын оролцогч н.Чойжилсүрэн гуравдугаар байрт орлоо.

Хуваалцах