Баян-Өлгий аймагт "Майдар эргэх" ёслол болно
Баян-Өлгий аймгийн Рашгэнпилэн хийдэд шинийн 16-д шашны дэг ёс, зан үйлийн дагуу "Майдар эргэх" ёслол анх удаа болно.
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Баян-Өлгий аймгийн Рашгэнпилэн хийдэд шинийн 16-д шашны дэг ёс, зан үйлийн дагуу "Майдар эргэх" ёслол анх удаа болно. Мөн энэ үеэр эртний уламжлал ёсоор Урианхай сурын харвааны тэмцээн болох юм байна.
Баян-Өлгий аймаг олон ястны өлгий нутаг боловч бурхан шашны хийдгүй явж ирсэн байна. Харин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Рашгэнпилэн хийдийн гэр дуганыг уран сийлбэрч Д.Төрмөнх өөрийн хөрөнгөөр урлан босгожээ.
Хуваалцах


















