Баян-Өлгий аймагт үхрийн шүлхий өвчин гарлаа
Ховд аймагт хил залгаа орших Баян-Өлгий аймагт үхрийн шүлхий өвчин гарсантай холбогдуулж Ховд аймагт урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваад байна.
Мэдээллийн алба

Ховд аймагт хил залгаа орших Баян-Өлгий аймагт үхрийн шүлхий өвчин гарсантай холбогдуулж Ховд аймагт урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваад байна.
Ховд Баян-Өлгийн зааг дээр шалган нэвтрүүлэх пост гаргаад байгаа аж. Мөн баян өлгийн зарим сумдтай хиллэдэг Ховдын Эрдэнэбүрэн Ховд сумаас аймгийн төв рүү малыг төлөөр нь туух орох мөн түүхий эд оруулахыг 7-р сарын 7-ноос наадам өнгөрөх хүртэл хорио тогтоолоо. Малчидад үхэр малаа сайн ажиглаж сэжиг илэрвэл цаг алдалгүй хурдан хугацаанд зохих газарт нь мэдэгдэхийг анхааруулсан байна.


















