Баян-Өлгий аймгийн багш нар хос хэлний сургалтын бодлогод анхаарах санал тавьж байна
Боловсролын ерөнхий хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдрөөс орон даяар эхлүүлж байна. Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагууд өглөө 09:30 цагаас эхлэн 15 аймгийн бүх сумдын багш нарын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мэдээллийн алба

Боловсролын ерөнхий хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдрөөс орон даяар эхлүүлж байна. Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагууд өглөө 09:30 цагаас эхлэн 15 аймгийн бүх сумдын багш нарын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.Баян-Өлгий аймгийн 44 сургууль, 50 цэцэрлэгийн 241 төлөөлөл 19 цэгээс холбогдож, хуулийн төсөлд оруулах саналаа танилцуулллаа.

Баян-Өлгий аймгийн 13 сумдын багш нарын хэлсэн дийлэнх санал бол багшийг төрийн өмчийн сургуульд бэлтгэх, өндөр оноотой элсэгчдийг авах, багш бэлтгэх сургуулийг төлбөргүй болгохын сацуу хос хэлний сургалтын бодлогод анхаарах байлаа.Эх сурвалж: БШУЯ


















