Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Баянгол дүүргийн шигшээ баг, “Логарифм” спорт клуб аваргалав

Тэмцээний эрэгтэй шилдэг тоглогчоор Баянгол дүүргийн шигшээ багийн З.Энхтэмүүлэн, эмэгтэй шилдэг тоглогчоор “Логарифм” багийн Н.Нандинхүсэл нар тодорлоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянгол дүүргийн шигшээ баг, “Логарифм” спорт клуб аваргалав
Баянгол дүүргийн шигшээ баг, “Логарифм” спорт клуб аваргалав. Зураг: МҮОНРТ

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулдаг өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн тав хоногийн турш явагдаж, Чингэлтэй дүүргийн Спорт хороонд өндөрлөлөө.

Энэ удаагийн УАШТ-д эрэгтэй 38, эмэгтэй 20 баг өрсөлдөж, хөвгүүдийн ангилалд Л.Алтанхуяг дасгалжуулагчтай Баянгол дүүргийн шигшээ баг алтан медаль хүртсэн бол А.Тасхүү дасгалжуулагч Сүхбаатар “ONE DREAM” баг мөнгө, Б.Баттогтох дасгалжуулагчтай Говьсүмбэр аймгийн шигшээ баг хүрэл медаль хүртэв.

Тэгвэл охидын ангилалд Г.Ундрах дасгалжуулагч “Логарифм” спорт клуб түрүүлж, мөнгөн медалийг Б.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай Баянгол дүүргийн шигшээ баг, хүрэл медалийг З.Мөнх-эрдэнэ дасгалжуулагчтай “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийг баг хүртсэн юм.

Тэмцээний эрэгтэй шилдэг тоглогчоор Баянгол дүүргийн шигшээ багийн З.Энхтэмүүлэн, эмэгтэй шилдэг тоглогчоор “Логарифм” багийн Н.Нандинхүсэл нар тодорлоо.

Энэ оны сүүлчийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх арванхоёрдугаар сарын 5-наас U17 насанд Сэлэнгэ аймгийн төвд болно.

Хуваалцах