Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр нийтдээ гандуу байна
Манай улсын нийт нутгийн 80 гаруй хувь нь гандуу байна. Тэр дундаа төвийн болон баруун аймгийн зарим хэсгээр бэлчээрийн хомсдол бий болж, жижиг гол мөрөн ширгэж, малчид худаг бараадан зусч байгаа юм байна.
Мэдээллийн алба

Манай улсын нийт нутгийн 80 гаруй хувь нь гандуу байна. Тэр дундаа төвийн болон баруун аймгийн зарим хэсгээр бэлчээрийн хомсдол бий болж, жижиг гол мөрөн ширгэж, малчид худаг бараадан зусч байгаа аж.
Тодруулбал, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр нийтдээ гандуу байгаагаас хуурайшилт ихсчээ. Үүнээс шалтгаалан бэлчээрийн бүс нутагт өвс хатаж, малын идэш муу байгааг малчид хэлж байна. Мөн говийн бүс нутгийн сумдад зуншлага нэлээн хүндэрч байна. Иймд малчдаа зэргэлдээ аймгууд руу отор нүүдэл хийлгэхээр тус аймгийн удирдлагууд хөрш аймгуудтай эртнээс тохиролцож байгаа талаар Баянхонгор аймгийн ХАА-ын газрын дарга Ж.Баттөр ярьлаа. Энэ талаар манай сурвалжлагчийн бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулна уу...


















