Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянхонгорт их хэмжээний цас орсоор байна

Мөн шуурч, зам даваа хаагдах, халтиргаа, гулгаа үүсч байгаа тул хот хоорондын зорчигч тээврийн автобусны хөдөлгөөнийг түр хязгаарлав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянхонгорт их хэмжээний цас орсоор байна
Баянхонгорт их хэмжээний цас орсоор байна. Зураг: МҮОНРТ

Баянхонгор аймагт энэ сарын 21-ний оройноос эхлэн их хэмжээний цас оржээ. Хэмжээ нь одоогоор 70 гаруй см бөгөөд одоо ч орсоор байна.

Мөн шуурч, зам даваа хаагдах, халтиргаа, гулгаа үүсч байгаа тул хот хоорондын зорчигч тээврийн автобусны хөдөлгөөнийг түр хязгаарлав.

Дээрх аймгийн Автотээврийн газраас мэдээлснээр Улаанбаатараас Баян-Өлгий чиглэлийн автобус цаг агаарын байдлаас шалтгаалан Баянхонгор аймагт саатаад байгаа бол Ховдоос Улаанбаатар чиглэлд явж буй автобус үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас урдаа явган хүнээр замчлуулж, аймгийн төвд 10 орчим км ойртсон байна.

Өнгөрсөн шөнийн хувьд Ховд аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орсны улмаас цасан шуурга шуурч зам даваа хаагдаж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.

Түүнчлэн дээрх аймгийн онцгой комисс шуурхай хуралдаж, хаваржилт хүндэрч болзошгүй сумдад өвс тэжээл хүргэх, хаагдсан зам давааг нээх, орон нутгийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарлах зэрэг арга хэмжээг авч байна.

Хуваалцах