Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах спорт явган аяллын тэмцээн болно
Монгол Улсын Биеийн тамир спортын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 05, 34 дүгээр тогтоол, Баянзүрх дүүргийн Засаг дарын А/76 дугаар захирамжийн дагуу Биеийн тамир, спортыг хөгжүүлэх
Мэдээллийн алба

Монгол Улсын Биеийн тамир спортын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 05, 34 дүгээр тогтоол, Баянзүрх дүүргийн Засаг дарын А/76 дугаар захирамжийн дагуу Биеийн тамир, спортыг хөгжүүлэх, Биеийн тамир спортыг айл өрх, иргэн бүрт уриатайгаар явган аяллын тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
Тэмцээн энэ сарын 20-21-ний өдрүүдэд Жуковын талбайгаас Хүрэлтогоот хүртэлх 20 км маршрутаар явагдах аж. Хороо бүрээс шалгарсан баг тамирчид Байршил тогтоох, газрын зураг дээр ажиллах, Хөгжилтэй буухиа, Софт волейбол гэсэн 3 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулна.


















