Баяр наадмын эрлийз дунд насны морьдын уралдаан эхэллээ
Энэ жилийн баяр наадмын эрлийз дунд насны морьдын уралдаанд хурдлах шандаст 112 хурдан хүлэг гарааны зурхай руу хөдөллөө. Сонирхуулахад, Эрлийз хурдан морины уралдааныг дээд нас, дунд нас, бага нас гэж гурав хуваадаг.
Мэдээллийн алба

Дээд насанд азарга, их нас, соёолон, дунд насанд хязаалан, шүдлэн харин бага насанд даагыг уралдуулдаг. Уралдааны бай шагнал нь Монгол морины уралдааны бай, шагналтай ижилхэн байдаг байна.