Баяр наадмын хогийг цэвэрлэж байхаар боллоо
Нийтийн үйлчилгээний "Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ-ын мэдээлснээр өнөөдөр тус газрын гүйцэтгэх захирал Д.Энхсайхан, "Монгол наадам цогцолбор" ОНӨТҮГ-ын дарга П.Цогтбаатар нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.
Мэдээллийн алба

Нийтийн үйлчилгээний "Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ-ын мэдээлснээр өнөөдөртус газрын гүйцэтгэх захирал Д.Энхсайхан, "Монгол наадам цогцолбор" ОНӨТҮГ-ын дарга П.Цогтбаатар нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Ингэснээр талууд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Хүй долоон худаг дахь олон нийтийн арга хэмжээ, олон улсын чанартай тэмцээн уралдаан, улсын их баяр наадам зэрэг үйл ажиллагааны зохион байгуулалтын бэлтгэл ажилд хамтран ажиллахаар болов. Тодруулбал, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, усалгаа, үерийн хамгаалалтын далан суваг, барилга байгууламжийн засвар, арчлалт, цэвэрлэгээ, авто замын борооны ус зайлуулах шугам болон хөрсний ус зайлуулах барилга байгууламж, засвар үйлчилгээ, хог хаягдлын нэгдсэн тээвэрлэлт, ачилт, хамтын удирдлага зэргийг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл хариуцан ажиллах ажээ.


















