Баяр наадмын Соёолон насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Соёолон насны морьдын уралдаанд шандас сорих хурдан хүлгүүд гарааны зурхай руу хөдөллөө.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Соёолон насны морьдын уралдаанд шандас сорих хурдан хүлгүүд гарааны зурхай руу хөдөллөө. Энэ наадамд 280 гаруй хурдан соёолон бүртгүүлснээс гарааны зурхай руу 195 нь хөдөлсөн байна.
Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, улсын Алдарт уяач Лувсандагвын Эрдэнэбаатарын хээр, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, уяач Дорлигжавын Амгаланбаатарын бор, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул, Цогтын Бат-Энхийн хээр, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн шарга, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, уяач Ж.Алдаржавхлангийн хул, Булган аймгийн Баяннуур сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Содномын ухаа зэрэг улс, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд уралдах юм.


















