Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“BBC” агентлаг Г.Ариунбаатарын тухай нэвтрүүлэг хийж байна

Тэрбээр бие даасан анхны “Монгол сонгодог” тоглолтоо 2012 онд хийж байсан бөгөөд “Монгол сонгодог 2” тоглолтоо 2015 онд үзэгч түмэндээ өргөн барьсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“BBC” агентлаг Г.Ариунбаатарын тухай нэвтрүүлэг хийж байна
“BBC” агентлаг Г.Ариунбаатарын тухай нэвтрүүлэг хийж байна. Зураг: МҮОНРТ

“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар “Монгол сонгодог-3” концертоо ирэх арваннэгдүгээр сарын 10, 11-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна.

Тэрбээр бие даасан анхны “Монгол сонгодог” тоглолтоо 2012 онд хийж байсан бөгөөд “Монгол сонгодог 2” тоглолтоо 2015 онд үзэгч түмэндээ өргөн барьсан юм.

Оросын нэрт хөгжмийн зохиолч M.Глинкийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XXIV их уралдааны тэргүүн байрын шагналт, цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин тэрбээр энэ жилийн “BBC” агентлагийн дуурийн дуулаачдын “Cardiff singer of the world” тэмцээнд амжилттай оролцож, “Дэлхийн дуучин”-аар шалгарсан таван дуучны нэгээр тодорсон билээ.

Сонирхуулахад “BBC” агентлаг түүний тухай нэвтрүүлэг хийж байгаа аж.

Хуваалцах