Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Бээжин 2022" өвлийн паралимпын наадамд 48 улсын баг тамирчид өрсөлдөнө

Өвлийн паралимпын наадамд манай гурван тамирчин уралдана. ОУХМ Б.Ганболд, Ц.Дашдорж нар 3-р сарын 7-нд 20 км зайд сонгомол техникээр, 3-р сарын 9-нд Спринт зайд, 3-р сарын 12-нд 12,5 км зайд тэших техникээр уралдана.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Бээжин 2022" өвлийн паралимпын наадамд 48 улсын баг тамирчид өрсөлдөнө
"Бээжин 2022" өвлийн паралимпын наадамд 48 улсын баг тамирчид өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

"Бээжин 2022" өвлийн паралимпын наадам энэ сарын 4-нд нээлтээ хийлээ. Энэ удаагийн паралимпын наадамд 51 улсын тамирчид оролцох мэдээтэй байсан ч 48 улсын баг тамирчид өрсөлдөх боллоо.

Өвлийн паралимпын наадамд манай гурван тамирчин уралдана. ОУХМ Б.Ганболд, Ц.Дашдорж нар 3-р сарын 7-нд 20 км зайд сонгомол техникээр, 3-р сарын 9-нд Спринт зайд, 3-р сарын 12-нд 12,5 км зайд тэших техникээр уралдана.

Энэ наадамд манай бас нэгэн тамирчин оролцож байгаа нь У.Бат-Оюун. Гэхдээ тэр АНУ-ын Кёрлингийн шигшээ багийн нэрийн өмнөөс оролцож байгаа. Нээлтийн ёслолын үеэр Уранчимэгийн Бат-Оюун Монгол Улсын баг тамирчидтайгаа уулзаж, дурсгалын зураг даруулан, амжилт хүссэн байна.

Хуваалцах